Overview

БИОКОМБИНАТ ТӨХХК

Биокомбинат нь тэртээх 1923 онд Сонгины буланд байрлах "Үхрийн мялзанг эсэргүүцэх станц"ын суурь дээр үүсгэн байгуулагдаж, 1973 онд Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдсэн, 90 гаруй жилийн түүхтэй зуун хувь төрийн өмчтэй Монгол Улсын биотехнологийн Үндэсний ууган үйлдвэр юм.

Монгол улсын биотехнологийн гол цөм болон тус үйлдвэр 100 хувь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба дэлхийн олон оронд голомтлон гарч эдийн засагт асар их хохирол учруулдаг үхрийн мялзан, ямааны годрон үхрийн цээж зэрэг гоц халдварт өвчнүүд Монгол оронд устаж, бусад олон халдварт болон гоц халдварт өвчний гаралт буурсан нь энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний шууд үр дүн билээ.

Биокомбинат ТӨХХК нь 254 гаруй ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн алба, 17 цех, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 50 сая орчим тун биобэлдмэл үйлдвэрлэдэг. Нийт 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үлйдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100% импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байна.

Манай бүтээгдэхүүн нь Монгол орны бүх аймаг сум, багт хүрч хэрэглэгддэг.

Үйл ажиллагааны чиглэл

Биобэлдмэл үйлдвэрлэх

Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох биобэлдмэл үйлдвэрлэх.

Эм бэлдмэл, түүхий эд импортлох

Мал амьтны төрөл бүрийн эм бэлдмэл, түүхий эд импортлох.

Тэжээлт орчин үйлдвэрлэх

Биокомбинат ТӨХХКомпани нь олон жилийн туршид вакцин үйлдвэрлэлд хэрэглэгддэг тэжээлт орчин болон зарим орцыг өөрсдөө бэлтгэн хэрэглэдэг онцлогтой.

Хэрэгжиж буй төсөл

Монгол улсын засгийн газар, Унгар улсын засгийн газар хооронд байгуулагдсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” хэлэлцээрийн дүнд Биокомбинат ТӨХХК-г өргөтгөх төслийн ажил явагдаж байна.

Төсөл хэрэгжсэнээр Монгол улсад олон улсын GMP шаардлага хангасан үйлдвэр бий болж вирусын гаралтай биобэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болно.

Үйлдвэрлэлийн хүчин чадал

Манай үйлдвэр нь мал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120.0-140.0 мянган литр шингэн, 18.0- 27.0 сая тун хатаасан бэлдмэл буюу жилдээ 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, 21 аймагт тээвэрлэн хүргэдэг бөгөөд Монгол Улсын тухайн нэрийн бүтээгдэхүүний дотоодын зах

Шагнал
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт
  • 2009, 2016 оны үндэсний шилдэгүйлдвэрлэгч энтрепренер шагнал.
  • 7 удаа Монгол улсын топ 100 шилдэг аж ахуйн нэгж өргөмжлөл

Бүтээлч ажил

2018 онд Дулааны станцын цахилгааныг зардлыг хэмнэх, өндөр хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрүүдийн найдвартай ажиллагааг хангах үүднээс 3 ш давтамж хувьсгуур суурилуулсан. Энэхүү давтамж хувьсгуур (инвертер) суурилуулснаар 35-55 квт- ын цахилгаан хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа, АҮК дээшилж, ашиглалтын хугацаа уртасч, тоног төхөөрөмжийн элэгдэл багасч, зөөлөн асаалтын үр дүнд чадлын коэффициентийн төлбөрийг тэглэсэн зэрэг ач холбогдолтой. Түүнээс гадна цахилгааны зардлыг 20-30 хувиар хэмнэх боломж бүрдсэн.

2018-2019 оны үйлдвэрлэлийн жилийг “Vйлдвэрлэлийн шинэчлэл”-ийн жил болгон зарлаж байна

Биокомбинат ТӨХХК шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан 2018-2019 оны үйлдвэрлэлийн жилийг “Үйлдвэрлэлийн шинэчлэл”-ийн жил болгон зарлаж байна

Монгол Улсын Засгийн Газар, Унгар Улсын Засгийн Газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Биокомбинат үйлдвэрийг өргөтгөх, шинээр вирусын гаралтай вакцин үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлэх бөгөөд “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй олон улсын нээлттэй тендер”-ийг Унгар улсад зарлаад байна. БНУУ-ын 25,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Биокомбинатыг өргөтгөх” төсөл нь дараахь 3 үндсэн чиглэлээр хэрэгжинэ.
Үүнд:

  • Орчин үеийн GMP шаардлага хангасан Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн барилга, BSL III зэрэглэлийн лаборатори, тоног төхөөрөмжийн хамт шинээр барих
  • Шинэ үйлдвэрийг хангах хэмжээний инженерийн дэд бүтцийн өргөтгөл. Үүнд цахилгаан, дулаан, цэвэр , бохир усны хангамжийн өргөтгөл багтана./li>
  • Шинэ үйлдвэрт ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулалт

Шинэ үйлдвэрийн үндсэн барилга нь 4000 кв.м, доторх “Цэвэр үйлдвэр”-ийн модуль барилга нь 2200 кв.м орчим талбайтай байхаар төлөвлөсөн бөгөөд тоног төхөөрөмж, агааржуулалт, цэвэр, бохир усны иж бүрэн системээр тоноглогдсон байна.

Мөн шинэ үйлдвэрийг түшиглэн одоогийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжид өргөтгөл хийгдэж, биологийн үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн автомат ажиллагаатай тоног төхөөрөмж суурилагдана.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол улсад сүүлийн жилүүдэд голомтлон гараад байгаа нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулдаг гоц халдварт өвчний эсрэг вакцинуудыг үйлдвэрлэхээс гадна жилдээ 6.0-10.0 сая.тун шингэн бэлдмэл, 15.0-20.0 сая.тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Биокомбинат УТVГ-ын vйл ажиллагааны стратеги

Биокомбинат ТӨХХК-ийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь төрийн бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх биобэлдмэл үйлдвэрлэхэд оршино.

Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газрын алсын харааг дараах байдлаар тодорхойлж байна. -Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар нь “Дэлхийн биотехнологийн дэвшлийг нэвтрүүлж, биобэлдмэлийг GMP нөхцөлд үйлдвэрлэж, экологийн цэвэр үйлдвэр болгон хөгжүүлнэ."

40+
Нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс, биобэлдмэл үйлдвэрлэдэг
254
Workers
850+
Equipments
3
Honors and awards