Departments

Үйлдвэрлэл, технологийн алба

Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цех

Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн цех нь Бруцеллёз, Ям, Сүрьеэ, Ижбалнад, Листериоз, Кампилобактериоз зэрэг халдварт өвчнийг оношлох 21 нэрийн оношлогооны биобэлдмэл, Бруцеллёзоос сэргийлэх 2 нэрийн амьд вакцин үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 2,5 тэрбум орчим төгрөгийн биобэлдмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Анх 1953 онд Онош зүйн тасаг нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, Бруцеллёзын өнгөт антиген зэрэг 10 гаруй нэр төрлийн оношлогооны бэлдмэл үйлдвэрлэдэг байжээ. 1973 онд шинэ үйлдвэр ашиглалтанд ороход эрхлэгчээр нь их эмч Г.Цэдэн, 1980 онд Rev.1 омгийн вакцины үйлдвэрлэлийг оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлтэй нэгтгэн зохион байгуулж эрхлэгчээр нь МУ-ын малын гавьяат эмч С.Бямбаа томилогдон ажиллаж байжээ. Бүтцийн хувьд, эрхлэгч, технологич-2, ариутгагч-2, биобэлдмэлчин-8. Нийт үндсэн 13 орон тооны ажилтантай. Зохион байгуулалтын хувьд 2 группээр зохион байгуулагдан ажилласан. Бруцеллёзоос сэргийлэх 2 нэрийн амьд вакцины хувьд, сонгомол аргаар буюу хатуу тэжээлт орчноор дамжуулан өсгөвөрлөлтийг явуулж, 1 цуврал вакциныг үйлдвэрлэх дамжлага ажиллагааны хувьд дунджаар 26-28 хоног шаардагддаг онцлогтой. Оношлогооны биобэлдмэлүүдийн хувьд, өсгөвөр авч, цэвэршүүлсэн масс бэлтгэх дамжлагаар үйлдвэрлэлийг явуулдаг.Оношлуурын нэр төрлийн хувьд:

Ижбалнад өвчнийг оношлох оношлуур 4 төрөл оношлуур.

  • 1. Үхэрийн ижбалнадыг оношлох НУ-ын эсрэгтөрөгч
  • 2. Хонины ижбалнадыг оношлох НУ-ын эсрэгтөрөгч
  • 3. Ижбалнадыг оношлох НУ-ын эерэг ийлдэс
  • 4. Ижбалнадыг оношлох НУ-ын сөрөг ийлдэс

Ям өвчнийг оношлох 4 төрөл оношлуур.

  • 1. Ямыг ононшлох ХХУ-ын эсрэгтөрөгч
  • 2. Цэвэршүүлсэн ямлуур
  • 3. Анти-бурколдери маллей ийлдэс
  • 4. Ямыг ононшлох ХХУ-ын сөрөг ийлдэс

Бруцеллёз өвчнийг оношлох 5 төрөл оношлуур.

  • 1. Розбенгал эсрэггөрөгч
  • 2. Сүүний цагирган урвалын эсрэгтөрөгч
  • 3. Бруцеллёзыг оношлох ХХУ,НУ-ын эсрэгтөрөгч
  • 4. Анти-Бруцелла абортус ийлдэс
  • 5. Бруцеллёзыг оношлох ХХУ,НУ-ын сөрөг ийлдэс

Листериоз өвчин оношлох 3 төрөл оношлуур.

  • 1. Листериозыг оношлох НУ-ын эсрэгтөрөгч
  • 2. Листериозыг оношлох НУ-ын эерэг ийлдэс
  • 3. Листериозыг оношлох НУ-ын сөрөг ийлдэс

Сүрьеэ өвчин оношлох 2 төрөл оношлуур.

  • 1. Үхрийн сүрьеэлүүр
  • 2. Шувууны сүрьеэлүүр

Вакцин үйлдвэрлэлийн 1-р цех

Вакцин үйлдвэрлэлийн 1-р цех нь цехийн эрхлэгч-1, технологич эмч-2, ариутгагч-2, ферментёрчин-2, биобэлдмэлчин-8 гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай цех нь улсын захиалгат төлөвлөгөөг жил бүр 7-н нэр төрлийн 41823 литр бэлдмэлийг үйлдвэрлэн гаргаж байна.

Үүнд:

  • 1. Боомоос сэргийлэх "Sterne" омгийн амьд вакцин - 3155 литр
  • 2. Цусан халдвараас өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин- 27680 литр
  • 3. Бог малыг листериоз өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин- 2857 литр
  • 4. Хонь, ямааг сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин - 6999 литр
  • 5. Гахайн цусан халдвар, иж балнад өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүүлсэн вакцин- 560 литр
  • 6. Гахайн ёлом өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин- 250 литр
  • 7. Шувууг цусан халдвараас сэргийлэх идэвхигүйцүүлсэн вакцин- 322 литр биобэлдмэлийг тус тус үйлдвэрлэн, мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Вакцин үйлдвэрлэлийн 2-р цех

Цехийн зорилго:

Бидний ажил Төлөвлөгөөтэй, Бидний бүтээсэн бүтээгдэхүүн Чанартай, Бидний орчин Аюулгүй гэсэн зорилгын хүрээнд дараах зорилт тавин ажиллаж байна.

Цехийн зорилтууд:

  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил үүргээ хамтын хүчээр хурдан шуурхай чанартай гүйцэтгэж Улсын захиалгат төлөвлөгөөг цаг хугацаанд нь нийлүүлэх
  • Хариуцлагатайгаар зохих технологийн заавар болон үйлдвэрлэлийн дүрэм журмыг чандлан баримтлан Чанар стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулах
  • Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулан сүүлийн үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмж суурилуулах, ажилчдын нийгмийн асуудал тогтвортой, харилцан бие биенийхээ ажлыг хүндэтгэж ажиллах.

Вакцин үйлдвэрлэлийн 2-р цехийн түүхэн замнал

Вакцин цех нь 1928 онд Дезинтрийн вакцины цех нэртэй анх байгуулагдсан хамгийн ууган цехүүдийн нэг юм. 1973 онд Унгар улсын тусламжаар үйлдвэр шинэчлэгдэхэд шинээр зохион байгуулалтанд орж Вакцин үйлдвэрлэлийн 2-р цех нэртэй болсон. Биокомбинат ТӨХХК-ийн Вакцин үйлдвэрлэлийн 2-р цехийн хамт олон нь байгуулагдсан цагаасаа хойш жил бүр улсын захиалгат төлөвлөгөөг чанар, стандарт, тоо хэмжээг 100 хувь давуулан биелүүлж ирсэн бөгөөд үүний тод илрэл нь 1996, 2000, 2002, 2004, 2005, 2011, 2013 онуудад үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хамт олноор тус тус шалгарч байснаас харж болно.

Мэргэжилтэн боловсон хүчний хувьд:

Зөвлөх эмч Жавзан Баярсайхан нь Хөдөө Аж Ахуйн их сургуулийг малын их эмчээр төгссөн, магистр, зөвлөх зэрэгтэй, 1974 оноос одоог хүртэл ажиллаж байна. Цехийн эрхлэгч Мөнхбат Ялалтзаяа 2011 онд Оросын холбооны улсын Улаан-Үүд хотын Хөдөө аж ахуйн академийг малын их эмч мэргэжлээр төгссөн, магистрантур. Технологич Ганбат Энхболд 2008 онд Монгол улсын их сургуулийн биотехнологийн сургуулийг биотехнологич мэргэжлээр төгссөн, магистрантур. Технологич Пүрэврагча Лувсандорж Хөдөө аж ахуйн их сургуулийг 2018 онд малын эмчээр төгссөн. Мэргэшсэн зэрэгтэй 4 ажилтан ажиллаж байна

Бүтэц орон тооны хувьд

Зөвлөх эмч – 1, Эрхлэгч – 1, Технологич – 2, Биобэлдмэлчин–2, Ферментёрчин–2, Ариутгагч – 8 нийт 16 ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагааны хувьд:

Жилдээ 5 нэр төрлийн - 45000 гаруй литр идэвхигүйжүүлсэн вакцин, 10000 гаруй литр вакцины шингэлэгч үйлдвэрлэж, нийтдээ 65000 литр буюу 1 тэрбум 200 гаруй сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд:

Биокомбинатын Захирлын 2013.01.02-ны өдрийн 08 тоот тушаалаар Чанарын хяналт, шинжилгээний лабораторийг өргөжүүлэн Чанарын хяналтын алба болгон байгуулсан байна.

  • Хонь, ямааг дотрын халдварт хордлогоос сэргийлэх хос цэнэт вакцин
  • Бог малыг дотрын халдварт хордлого, энтеробактериозоос сэргийлэх хам вакцин
  • Үхрийг дуут хавдраас сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин
  • Хонь, ямааг колибактериоз, ижбалнадаас сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин
  • Тугалыг ижбалнадаас сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин
  • Вакцины шингэлэгч уусмал

Хүчин чадал, техник тоног төхөөрөмжийн хувьд

1250 литрийн 3 ферментёрийн тогоо, 1000 литрийн 1 ферментёрийн тогоо, 500 литрийн 1 ферментёрийн тогоо, ариутгалын 8 хатаах шүүгээ, 4 тасалгааны термостат, бөглөө дарагч 6 ширхэг, автоклав, микроскоп, холигч, сэгсрэгчтэй термостаттай ажлаа хийж гүйцэтгэж байна.

Харилцан уялдаа холбоотой ажилладаг цех нэгжүүд:

Захиргаа, Омгийн сангийн лаборатори, Бэлтгэл, Вивар, Борлуулах, Чанарын лаборатори нь манай цехтэй ажлын хувьд нягт уялдаа холбоотой ажилладаг.

Омгийн сангийн лаборатори

Бичил биетний омог нь мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг оношилоход зориулагдсан биологийн гаралтай бүтээгдэхүүний үндсэн чухал материал төдийгүй улс орны биологийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн эдийн засгийн болон биологийн үндсэн нөөц болдог.

Биокомбинатын Омгийн сан лаборатори нь 1992 онд байгуулагдсан бөгөөд бактери, вирус, микоплазмаар үүсгэгддэг 40 гаруй нэрийн халдварт өвчний 130 гаруй хэвшил омгуудыг өсгөвөрлөх тохиромжтой тэжээлт орчин болон ялгаварлах, сонгомол тэжээлт орчингуудад өсгөвөрлөх, мэдрэмтгий лабораторийн амьтан, мал, үр хөврөлт өндгөнд халдааж зорчуулах, цэвэр үүсгэгчийг ялган авч олшруулах, тэдгээрийн физик, биохими, биологийн идэвхит чанар, генетикийн шинж чанарыг нь лабораторийн тусгай аргуудаар шалгасны үндсэн дээр шаардлага хангаж буй өсгөврийг адууны ариун ийлдэс, триптон, тосгүйжүүлсэн сүү зэрэг хамгаалах орчинтой хольж лиофилазацын аргаар хуурайшуулан хатааж, тохиромжтой температурт хадгалан биобэлдмэл үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн үндсэн болон чанарын хяналтын лабораторит олгох үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Тус лаборатори нь төвлөрсөн халаалт, цэвэр бохир усны системд холбогдсон байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалттай, хана шал нь угааж цэвэрлэхэд тохиромжтой агаар сэлгэлтийн ердийн системтэй. Бактери вирус микоплазмын 3 хэсэгт тусгай зориулалтын цэвэр өрөө, бокс болон био аюулгүй ажиллагааны ламинар бокс, -700 С, 800 С-ийн гүн хөлдөөгч, энгийн болон СО2-ын термостат, микроскоп, автоклав зэрэг 31 төрлийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, омгуудыг өсгөвөрлөх дамжуулах эсийн өсгөвөр, стандарт тэжээлт орчин, биохимийн тест, урвалжаар бүрэн хангагдсан болно.

Лабораторит ажиллагсад нь халдварт өвчин үүсгэгчийн омог, өсгөвөр, тэдгээрээр халдварлагдсан лабораторийн амьтад, бусад багаж хэрэгсэлтэй ажилладаг тул халдварт өртөхөөс өөрийгөө хамгаалах, бусдад халдвар тараахаас сэргийлж ажиллахаас гадна лабораторийн дамжлага үйл ажиллагааны явцад аюултай, хордож, гэмтэж болзошгүй химийн бодисууд,багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ажиллахдаа анхаарал болгоомжтой байх үүднээс лабораторийн холбогдох дүрэм, журам, ажлын зааврыг мөрдөн, омгуудын генотип, фенотифийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг чанатай омгуудаар хангах, омгуудын хэвшлүүдийг уламжлалт микробиологи, молекул генетик, ийлдэс судлалын аргуудаар ялгаварлан тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна

Тэжээлт орчин бэлтгэл цех

Тус цех дараах бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

  • Эрхлэгч - 1
  • Технологич - 2
  • Техникч - 1
  • Ариутгагч - 2
  • Биобэлдмэлчин - 9
  • Шил угаагч түр ажилтан - 8

Үйл ажиллагааны чиглэл:

Тэжээлт орчин бэлтгэлийн цех нь Биокомбинат ТӨХХК-д үйлдвэрлэдэг мал амьтныг халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй ба идэвхгүй дархлаа олгох зориулалттай вакцин, эсрэг ийлдэс болон зарим халдварт өвчнүүдийг оношлох оношлууруудыг үйлдвэрлэхэд шаардлагатай төрөл бүрийн тэжээлт орчин, шингэлэгч уусмал, ХЦУИслийн гель, савалгааны шил зэргийг бэлтгэж өгдөг.

Төлөвлөгөө, гүйцэтгэл:

Тус цех нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд, цех нэгжүүдээс захиалгыг сар бүрээр урьдчилан авч нэгтгэн, нэгтгэсэн графикийнхаа дагуу ажлаа төлөвлөж явуулдаг.

Мөн үйлдвэрлэлийн жилд тус цех хамт олон нь тэжээлт орчны үйлдвэрлэлд адууны мах, нойр булчирхай, үхэр хонины элэг, үхрийн зүрх, үхрийн мах,ээдэмцэр буюу казейн, дрожж зэрэг түүхий эд зарцуулан хоттингер буюу махны перевар, шингэн пептон буюу элэгний перевар, ээдэмцэрийн перевар, хөрөнгөний ханд бэлтгэн, бэлтгэсэн түүхий эдээр 8 нэрийн хатуу тэжээлт орчин, 15 нэрийн шингэн тэжээлт орчин, 5 нэрийн шингэлэгч уусмал, 3% - ийн ХЦУИслийн гель, савалгааны шилийг бөглөө колпакны хамт бэлтгэн цех нэгжүүдэд нийлүүлдэг.

Бэлэн бүтээгдэхүүн хадгалах савлах цех

Бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлах цех нь 1974 онд “Хайрцаглах цех” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үед модон хайрцагт тарилгаа зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэн хийж хаддаг байсан.

Одоо тус үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн хадгалах, савлах цех нь зориулалтын тавиурууд, хөргөгч бүхий 1200 кв.м талбайд үйл ажиллагаа авуулж байна

Тус цех нь 50 гаруй нэрийн биобэлдмэлийг үйлдвэрлэлийн цехүүдээс хүлээн авч, Мал эмнэлэгийн ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу графикт хугацаанд нь 21 аймаг болон нийслэлийн мал эмнэлэгийн газарт тус тус тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг

Жилд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий 21 нэрийн 153 000 литр шингэн болон 22 000 000 тун хатаасан вакцин, 9 нэрийн өвчнийг илрүүлэхэд шаардагдах 52 литр шингэн болон 29 000 тун хатаасан оношлуур зэрэг биобэлдмэлийг зориулалтын цаасан хайрцагт хийж биобэлдмэл тээвэрлэлтийн нөхцөлийг бүрэн хангахуйцаар тоноглогдсон, сэрүүн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хөдөө орон нутагт тээвэрлэн түгээх үйл ажиллагаа явуулж байна.

Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн цех

Тус цех дараах бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

  • Эрхлэгч - 1
  • Технологич - 2
  • Техникч - 1
  • Ариутгагч - 2
  • Биобэлдмэлчин - 9
  • Шил угаагч түр ажилтан - 8

Үйл ажиллагааны чиглэл:

Тэжээлт орчин бэлтгэлийн цех нь Биокомбинат ТӨХХК-д үйлдвэрлэдэг мал амьтныг халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй ба идэвхгүй дархлаа олгох зориулалттай вакцин, эсрэг ийлдэс болон зарим халдварт өвчнүүдийг оношлох оношлууруудыг үйлдвэрлэхэд шаардлагатай төрөл бүрийн тэжээлт орчин, шингэлэгч уусмал, ХЦУИслийн гель, савалгааны шил зэргийг бэлтгэж өгдөг.

Төлөвлөгөө, гүйцэтгэл:

Тус цех нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд, цех нэгжүүдээс захиалгыг сар бүрээр урьдчилан авч нэгтгэн, нэгтгэсэн графикийнхаа дагуу ажлаа төлөвлөж явуулдаг.

Мөн үйлдвэрлэлийн жилд тус цех хамт олон нь тэжээлт орчны үйлдвэрлэлд адууны мах, нойр булчирхай, үхэр хонины элэг, үхрийн зүрх, үхрийн мах,ээдэмцэр буюу казейн, дрожж зэрэг түүхий эд зарцуулан хоттингер буюу махны перевар, шингэн пептон буюу элэгний перевар, ээдэмцэрийн перевар, хөрөнгөний ханд бэлтгэн, бэлтгэсэн түүхий эдээр 8 нэрийн хатуу тэжээлт орчин, 15 нэрийн шингэн тэжээлт орчин, 5 нэрийн шингэлэгч уусмал, 3% - ийн ХЦУИслийн гель, савалгааны шилийг бөглөө колпакны хамт бэлтгэн цех нэгжүүдэд нийлүүлдэг.

Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цех

Биокомбинат ТӨХХК нь байгуулагдсан цагаасаа мялзанг эсэргүүцэх ийлдэс үйлдвэрлэж эхэлсэн. Анх уг цех нь 1930 –иад оны эхэн үеэс тус үйлдвэрийн нэгэн нэгж болон байгуулагдаж Боом өвчнийг эсэргүүцэх ийлдэс , Цусан халдварт өвчнийг эсэргүүцэх ийлдэс, Тугалын Паратиф өвчнийг эсэргүүцэх ийлдэс” зэргийг үйлдвэрлэж байжээ.

1957 онд ийлдэс үйлдвэрлэх тасаг болгон өргөтгөж бие даан Цусан халдварын ийлдэс ,Боомын ийлдэс, Үхэр адууны эрүүл ийлдэс ,Вивалентын ийлдэс, Цээж өвчний ийлдэс , Ям өвчний ийлдэс , Гемолизин , Хавсарга /Компелмент / зэрэг бүтээгдэхүүнийг хийж байжээ.

Үүнээс хойш Ийлдэс цех улам өргөжиж 1973 онд шинэ байранд орж Цусан халдварт , Боом,Дотрын халдварт хордлого, Колибактериоз, Энтеробактериоз, Иж балнад, зэрэг 6 төрлийн ийлдэс, 1973-1989 онд Зогсоо өвчнийг эмчлэн сэргийлэх антитоксиныг адуунаас бэлтгэж Унгар улсад нийлүүлж ирсэн байна. 1973 оноос Асколын урвалын эерэг ийлдэс, Асколын урвалын эсрэгтөрөгч ,Гаммаглобулиныг үхрийн цуснаас ялгаж 10 %-ын уусмал, 2000 оноос хойш Хавсарга ,Гемолизин, 2002 оноос хойш Сахуугаас сэргийлэх бактерин үйлдвэрлэж байна. 1973 -1990оны хооронд жилд 30-40 мянган литр ийлдэс үйлдвэрлэж байсан ба 1990 оноос хойш 2014 оныг хүртэл жилд 3 -12 мянган литр ийлдэс үйлдвэрлэж байсан.Тус цех нь 2015 оноос 6 төрлийн эсрэг ийлдэс үйлдвэрлэхийг тодорхой үндэслэл шалтгааны улмаас зогсоож тэдгээрийг үйлдвэрлэхэд ашиглаж байсан бүтээхүүн мал хайнаг, адууг нядалж үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлж Асколын урвалын эерэг ийлдэс үйлдвэрлэл болон судалгаа туршилтанд ашиглах цөөн тооны малтай болсон.

Манай цех нь эсрэг ийлдсүүд үйлдвэрлэхээ зогсоосонтой холбогдуулан цехийн нэрийг болон бүтэц орон тоог өөрчлөн 2017 оны 1 – р сарын 2 - ноос 2018 оны 10 – р сарын 31 – ныг хүртэл Үйлдвэрлэл туршилтын цех нэртэйгээр нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. 2018 оны 10 – р сарын 31- нээс уг цехийг татан буулгаж Оношлогооны биобэлдмэл үйлдвэрлэлийн болон Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн 2 – р цех гэсэн цехүүдэд нэгтгэсэн. Эргээд 2018 оны 11 – р сарын 30 – наас Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цех болон зохион байгуулагдаад байна. Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цех нь 2015 оны үйлдвэрлэлийн жилээс эхлэн Сахуугаас сэргийлэх бактерин, Асколын урвалын эерэг ийлдэс, Асколын урвалын эсрэгтөрөгч, Гемолизин, Хавсарга гэсэн 5 нэрийн биобэлдмэл үйлдвэрлэх улсын захиалгат ажлыг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шүүлт буюу механик ариутгалын дамжлагыг дамждаг онцлогтой бөгөөд улсын захиалгат бүтээгдэхүүнийг тоо чанарын шаардлага ханган үйлдвэрлэж иржээ.

Одоогоор тус цех нь нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс 2 мэргэжилтэн 2 ариутгагч, 2 биобэлдмэлчин, малчин гэсэн ажиллагсадтай ажилласан байна. Тус цехийн эрхлэгчээр тэргүүлэх зэрэгтэй малын их эмч, магистр Г. Түвшинбаяр, технологичоор магистр Ш. Эрдэнэтуяа, ариутгагчаар Ж. Мягмарсүрэн, М. Тогтохбаяр, биобэлдмэлчнээр Р. Мөнхтуя, Б. Золжаргал, малчнаар Д. Баянмөнх нар ажиллаж байна. Ажиллагсдаас Ж. Мягмарсүрэн, М.Тогтохбаяр, Р. Мөнхтуя, Д. Баянмөнх тус үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж ХАА – н тэргүүний ажилтан, салбар яамны жуух бичгээр шагнагдсан байна.

Хөлдөөлт, хатаалтын цех

Хөлдөөлт-Хатаалтын цех нь 1973 онд Биокомбинатын 50 жилийн ойн баяраар байгуулагджээ .

Тус цехийн анхны эрхлэгчээр малын их эмч Ш.Баадай, бага эмч Мичирчоён,техникч Уламбаяр, биобэлдмэлчин Гэлэгмаа,Туяа, Янжинсүрэн, унгар мэргэжилтэн Иожеф Янош нарын 7 хүний орон тоотойгоор ажииллаж эхэлжээ.

Тус цех нь Англи улсын Эдвардс фирмийн флоконд хатаагч лиофилизатор EF-10-1ш. EF-30S-3ш ,бөглөө дарагч -3 ширхэгийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Тухайн үед тус цех нь 9 нэрийн 6сая/ тун вакцин үйлдвэрлэлийн бүхий л омог штаммуудыг савлаж лиофилизацийг аргаар хуурайшуулан хатааж улсын төлөвлөгөөт захиалгыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж иржээ.

Эдүгээ хөлдөөлт хатаалтын цехийн үндсэн 7 орон тоотой Итали ,Герман ,Хятад улсуудын тоног төхөөрөмжүүдийг ашиглан жилд дунджаар 30 сая гаруй 7 нэрийн амьд вакцин ,үйлдвэрлэлийн бүхий л омгуудыг лиофилийн аргаар савлаж хатааж чанар стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна . Үйлдвэрийнхээ мэргэжилтнүүдийн оролцоотойгоор лиофилизаторын төхөөрөмжүүдийг онлайн зайнаас хянаж удирдах программ суулган,туршилт тохируулга хийж интернетийн орчинд нөтбүүк гар утаснаас хянаж удирддаг болсон

Манай хамт олны дотроос анхны цехийн эрхлэгч Ш.Баадай,биобэлдмэлчин Ж.Отгонцэнгэл нар “ Алтан гадас ,, одон ,ахмад ажилтан Уламбаяр,Самаа, Жавзан ,Мичирчоён ,Цэсмаа нар 3 таван жилийн гавшгайч . А.Болдбаатар “ Хөдөлмөрийн хүндэт медаль,А .Болдбаатар,А.Төмөрчөдөр ,Цэсмаа нар “ХАА-н Тэргүүний ажилтан,, А.Болдбаатар Ж.Отгонцэнгэл нар Байгууллагын ,,Хөдөлмөрийн аварага,, -аар тус тус шагнагдаж байсан.

Мөн хамт олноороо 2006 онд “ Байгууллагын тэргүүний хамт олон ,, 2012 онд байгууллагын “Тусгай байрын тэргүүний хамт олон ,, -оор шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар ,2008 онд Ажлын байрны –аюулгүй ажиллагааг дээшлүүлье ,, сэдэвт аяныг тэргүүлж “Батламж,, цом мөнгөн шагналаар ,2009 онд ,,Хөдөлмөрийн харилцаанд соёлтой оролцоцгооё “ сэдэвт тэмцээнд 3-р байр эзэлж ,Батламж” мөнгөн шагналаар тус тус шагнагджээ

Чанар хяналт, шинжилгээний лаборатори

ТОВЧ ТҮҮХ

Биокомбинатын Вирус цехийн их эмч Б.Лаагансүрэн 1960 оны 12 дугаар сард “Биохимийн тасаг” байгуулах санал, санаачлага гаргаж тус лабораторийн анхны суурийг тавьсан ба энэ үеэс бичил биетэн өсгөвөрлөх тэжээлт орчны химийн шинжилгээг хийдэг болсон байна. 1961 онд тус цехэд 3 химичийн орон тоог шинээр бий болгож байжээ. 1966 онд тус цехийг Хими-Гаммын цех болгон өргөтгөн зохион байгуулсан ба эрхлэгчээр нь н.Зандан, 1968 оноос эрхлэгчээр Ш.Жадамбаа, 1978 оноос эрхлэгчээр Б.Баттогтох нар тус ажиллаж байжээ.

Биокомбинатын Захирлын 1990.09.29-ны өдрийн 150 тоот тушаалаар Химийн лабораторийг биотехнологийн лабораториос салгаж Бактерийн бэлдмэл үйлдвэрлэх цехийн “Гель” бэлтгэх хэсэгтэй нэгтгэж, химийн бие даасан лаборатори байгуулагдсан байна. Энэ үед лаборатоийн эрхлэгч Ч.Цэцэгсүрэн, химич Ж.Тамара, лаборант П.Алтанцэцэг, гель бэлтгэгч О.Ганбат, В.Отгонболд нар ажиллаж байсан болно.

Биокомбинатын Захирлын 1992.06.03-ны өдрийн 115 тоот тушаалаар Ийлдэс цехийн Гаммын хэсэг, Вирус цехийн биотехнологийн лабораторийг нэгтгэж Биотехнологи-химийн лаборатори болгон зохион байгуулсан. Энэ үед лабораторийн эрхлэгчээр Ж.Тамара, технологич их эмчээр Л.Цэцэнбилэг, ариутгагчаар П.Энхтуяа, Ш.Лхагвасүрэн, До.Ганзориг, лаборантаар Ш.Чулуунаа нар ажиллаж байсан байна.

Биокомбинатын Захирлын 2002.09.23-ны өдрийн 101 тоот тушаалаар үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний хяналтын удирдлага, хяналтын тогтолцоог буй болгох зорилгоор химийн лабораторийг Чанарын хяналт, шинжилгээний лаборатори болгон өөрчилж зохион байгуулжээ. Лабораторийн эрхлэгчээр А.Тунгалаг, шинжлэгч их эмч Х.Идэрзаяа, химич Л.Отгонбаяр, биобэлдмэлчин Д.Аягатахим нар ажиллаж байжээ.

Биокомбинатын Захирлын 2013.01.02-ны өдрийн 08 тоот тушаалаар Чанарын хяналт, шинжилгээний лабораторийг өргөжүүлэн Чанарын хяналтын алба болгон байгуулсан байна.

Чанарын хяналтын алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд:

Албаны дарга-1, лабораторийн эрхлэгч-1, техникийн менежер-1, шинжлэгч-5, химич-2, биохимич-1, биобэлдмэлчин-1 гэсэн орон тоотойгоор,

  • Нян судлалын шинжилгээ
  • Ийлдэс судлалын шинжилгээ
  • Химийн шинжилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

2013.06.28-ны өдөр СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсээс MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаснасаартус лаборатори нь “Итгэмжлэгдсэн лаборатори” болж байжээ.

Биокомбинатын Захирлын 2015.03.....-ны өдрийн .... тоот тушаалаар Чанарын хяналтын албыг татан буулгаж, Чанарын хяналт, шинжилгээний лаборатори болгон өөрчилжээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛТ

Бид жилд 60 гаруй нэрийн 270 орчим цуврал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ гүйцэтгэж байна

Лабораторийн зорилт:

  • MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагын дагуу боловсруулсан “Чанарын гарын авлага”-ын журмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
  • Бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх,
    • өндөр чанартай,
    • өвөрмөц идэвхитэй,
    • аюулгүй,
    • байгаль орчин,
    • нийгмийн эрүүл мэнд,
    • хүн, малд хоргүй стандартын шаардлагад бүрэн нийцсэн эм, биобэлдмэлийг хэрэглэгчдэд нийлүүлэх,
  • Биобэлдмэлүүд, цэвэр, бохир ус, үйлдвэрлэлийн түүхий эд, тэжээлт орчинд чанарын сорилт, шинжилгээ хийх, тэдгээрийн стандартад заагдсан үзүүлэлтүүдийн шаардлагыг хангуулах
  • Үйлдвэрлэлийн технологийн дамжлага хоорондын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Эцсийн бүтээгдэхүүнд чанарын доголдол гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:

  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад дотоод хяналтыг сайжруулснаар үл тохирлыг эрт илрүүлэх, залруулах ажиллагааг цаг алдалгүй авах;
  • Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн чанарыг холбогдох арга зүй, аргачлалын дагуу сорилт, шинжилгээ гүйцэтгэсний дараа тухайн жилийн үйлдвэрлэлд хэрэглэх;
  • Сорилтын үр дүнг:
    • Үйлдвэрлэгчээс үл хамаарч бие даасан,
    • Хараат бус,
    • Бодитой,
    • Үнэнч шударга,
    • Хүсэлт гаргагч бүх талд адил тэгш нөхцөл олгох,
    • Нээлттэй, хүртээмжтэй
    • үсэлт гаргагчийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалах,
    • Мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн, дадлага туршлагатай мэргэжилтнээр орчин үеийн өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмж ашиглаж сорилт, шинжилгээний үр дүнг гаргах зорилготойгоор ажиллаж байна.

СОРИЛТ, ШИНЖИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН

  • Вакцинууд:
    • Бактерийн гаралтай:
      • Амьд вакцин-5 нэр
      • Идэвхигүйжүүлсэн вакцин-11 нэр
    • Микоплазмын гаралтай:
      • Амьд вакцин-1 нэр
      • Идэвхигүйжүүлсэн вакцин-1 нэр
    • Вирусын гаралтай:
      • Амьд вакцин-9 нэр,
      • Идэвхигүйжүүлсэн вакцин-4 нэр
  • Оношлуур: 27 нэр
  • Эмчлэн-сэргийлэх эсрэг ийлдэс: 6 нэр
  • Цэвэр, бохир ус
  • Түүхий эд, эм урвалж
  • Тэжээлт орчин

ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИТ МӨРДӨГДӨЖ БУЙ БАРИМТ БИЧГҮҮД

  • MNS ISO/IEC 17025:2007 дагуу боловсруулсан 25 журамтай “Чанарын гарын авлага”
  • Сорилттой холбоотой материалыг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлэн стандарт мэдээллийн сантай болсон ба биобэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлт орчинд сорилт, шинжилгээ гүйцэтгэхэд :
    • Үндэсний MNS стандарт-79
    • АНУ-ын Фармакопей-2013
    • Норматив техникийн баримт бичиг- 56
    • Стандарт ажлын заавар-165
    • Малын эмийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл - 43
    • Стандартчилагдсан загвар-58

БОЛОВСОН ХҮЧИН

  • Лабораторийн боловсон хүчин нь:
    • Бакалавр- 7
    • Доктор (PhD) - 1
    • Магистр - 2
    • магистрант-1
    • Бактериологич – 2
    • Вируслогич-1
    • Серологич-1
    • Химич-2

Вивар цех

  • Биокомбинатын Вивар цех анх 1923.07.27-ны өдөр байгуулагдсан.
  • 1930-1938 онд лабораторийн жижиг амьтанд зориулж Виварын барилгыг барьж байгуулсан байна.
  • 1973 онд БНУУлсын тусламжаар 2404,36 м2 зориулалтын байранд орж одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Вивар цехийн орон тоо

  • Цехийн эрхлэгч - 1
  • Технологич эмч - 1
  • Ариутгагч - 1
  • Амьтан маллагч/туулайн/ - 2
  • Амьтан маллагч/усан гахай/ - 2
  • Амьтан маллагч/хулгана/ - 2

Судалгаа, хөгжлийн лаборатори