Инженер техникийн алба
Дулааны станц
Дулааны станц нь үйлдвэрлэлийг технологийн уур, дулаанаар хангах үндсэн үүрэгтэй. 1960-аад оноос Биокомбинатын өргөтгөл шинэчлэлтийн ажил яригдаж, үйлдвэрлэл явуулахад дулааны эх үүсвэр зайлшгүй шаардлагатай болсон тул 1967 онд Дулааны станцыг барьж, 1969 онд 1-р зуухыг ашиглалтад оруулсан юм. 1973 онд Унгарын БВ-300 маркын 10 тн/цаг бүхий хүчин чадалтай 4 зуухыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан байна. 1973-1990 онд Унгар мэргэжилтнүүдийн хамт жилдээ 120000гкал дулаан үйлдвэрлэж, үйлдвэрлэлийг технологийн уур дулаанаар хангахаас гадна, Сонгино тосгоныг дулаанаар хангадаг байв. 1996 онд Унгар улсын БВ-300 зуухны ашиглалтын хугацаа дууссан тул Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-ын КЕ10/14, КЕ6,5/14 зуухыг түлш дамжуулах хэсэг, барилга байгууламжийн хамт 1998 онд ашиглалтад оруулсан билээ. 2002 онд үйлдвэрийн томоохон зардлыг эзэлдэг нүүрсний зардлыг бууруулах төсөл, санаачилгын үр дүнд БНХАУ-ын SZL 4/1.25AII маркын 2 зуухаар нэмж өргөтгөсөн юм. 2006-2008 онд ОХУ-ын КЕ10/14 маркын ул ширэмт зуухны галын хотлын шаталтын технологийг өөрчлөн нам температурын буцалмал үет шаталт /НТБҮШ/-тай технологид шилжүүлсэн нь зардал хэмнэсэн, зуухны АҮК-ийг дээшлүүлсэн, байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн томоохон ажил болсон юм. Ул ширэмт зууханд жилдээ 25000-40000 тн нззрс зарцуулдгддаг байсан бол энэхүү технологийн дэвшлийн үр дүнд жилдээ 7000-8000 тн зарцуулдаг болж, мөнгөн дүнгээр 400-500 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тус Дулааны станц нь Багануурын нүүрсний стандартад тулгуурлан баригдсан бөгөөд 4-10 тн/цаг хүчин чадалтай 4 зуухтай, 47 орон тоотойгорр үйл ажиллагаа явуулж байна. Дулааны станцын одоогийн хүчин чадал нь 18 Мвт байна. Тус станц нь 2006, 2010, үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, 2011 онд “Тэргүүний хамт олон” –оор шалгарч, Аварга мэргэжилтэн, ажилтан олноор төрүүлсэн, эвсэг, бүтээлч хамт олон. Тус станцад 1960 оноос Г.Наранхүү, Д.Бодонгоо, Г.Баярсайхан, Л.Түдэв, Х.Унжав, Д.Лхагвасүрэн нар, 1970 оноос О.Мөнхтөр, А.Зул, Т.Янжив, Д.Мяхлай, Б.Энхбаяр нар, 2000 оноос Ж.Болдбаатар, 2001 оноос Ц.Сэр-Од цехийн эрхлэгчээр, Г.Баярсайхан, Б.Баяраа, С.Дугарсүрэн, Б.Чимидцэеэ нар инженерээр ажиллаж байна. БНУУ-ын тусламжаар үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөх үед Дулааны станцад дахин нэг зуух нэмж, 25 Мвт болгон өргөтгөх юм. Харин Вирусын гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн шинэ барилгын хувьд зөвхөн технологийн цэвэр уур /Clean steam/-аар хангах цээьр уурын генератор суурилагдана.
Засвар, цахилгаан, авто цех
Засвар Цахилгаан Авто цех нь үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр
хангахаас гадна үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг
хангах, засвар, үйлчилгээ гүйцэтгэх, хөдөө орон нутагт бүтээгдэхүүн тээвэрлэх ажлыг
хариуцан гүйцэтгэж байна.
Биокомбинат нь 1940 оноос Төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон юм.
1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар цахилгаан дамжуулах 6/0,4
кВ-ын дэд станц ашиглалтад орсноор тус үйлдвэрийн цахилгаан хангамжийн эх үүсвэр
тавигдсан байна.
2003 онд Автогаражыг Засвар Цахилгаан цехтэй нэгтгэн Засвар Цахилгаан Авто
цех
болгон өргөжүүлснээр тус цех нь 28 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж
байна.
Тус цех нь 16 ажил, мэргэжлийн чиглэлээр үйлдвэрийн бүх цех, нэгжүүдийн
холбоо,
мэдээллийн сүлжээ, автотээврийн үйлчилгээ, хөргөлт, агааржуулалтын систем,
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахилгаан эрчим
хүчний түвшингийн хувиргалт хийж, түгээх ажлуудыг гүйцэтгэж байна.
Жилдээ 1,2 сая цахилгаан эрчим хүч хэрэглэж байна.
Цахилгаан тасалдсан үед ажиллах ОХУ-ын КАС-500 маркын дизель генератортай.
Дуудлагын болон тарилга тээвэрлэх, аж ахуйн ажлыг гүйцэтгэх 15 автомашинтай.
Сантехникийн цех
Сантехникийн цех нь үйлдвэрийн инженерийн шугам, сүлжээний найдвартай ажиллагааг хангаж ажиллахаас гадна үйлдвэрлэлийг цэвэр ус, хэрэгцээний халуун усаар хангах, дулаацуулга түгээх, бохир ус ариутган зайлуулах ажлыг гүйцэтгэдэг. 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар анхны тунелийн систем бүхий инженерийн байгууламж баригдсанаас хойш үндэс суурь тавигдсан. Цех нь жилдээ 200000-250000 куб.м цэвэр ус олборлож, 180000-200000 куб.м бохир ус ариутган зайлуулж байна. Цагт 35 куб.м цэвэр ус олборлох гүний 3 худагтай. 500 куб.м усан сантай. Бохир ус цэвэрлэж, ариутгах байгууламжтай. Бохир усыг цуглуулж, цэвэрлэх байгууламж руу шахах 168 куб.м сантай. Шахалтын 5 насостай. Барилга байгууламжийн дулаацуулгын системийн 60 хувь нь халаасан усаар, 40 хувь нь шууд уураар халдаг. Хурдны болон багтаамжийн бойлертой. Одоо үйлдвэрлэл явагддаг Төв лабораторийн инженерийн шугам, сүлжээнд 1973 оноос хойш их засвар хийгдээгүй тул шугам, хоолой нь зэв, хаг хусамд идэгдэж нимгэрсэн бөгөөд 0,6 МРа даралтаас илүү даралтыг тэсвэрлэхээ байсан тул өнөөгийн шаардлага хангахаа байсан. 1973 онд ашиглалтад орсон инженерийн шугам, сүлжээг 2000 онд дахин шинэчлэснээс хойш 2014 онд мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн байна.