Research

Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад оруулж байна. Энэхүү вирусын вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтанд орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар  уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнөөдөр \2020.02.04\-өөс  эхлэн ашиглалтад оруулж байна. Энэхүү вирусын вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтанд орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшилын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж байна. Түүнчлэн бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул эдгээр халдвараас эрт сэрэмжлүүлэх, шуурхай хариу арга хэмжээ, улмаар хяналтанд авах үндэсний чадавхийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулах нь улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байгааг вирусын вакцин үйлдвэрлэлийн цехийг албан ёсоор ашиглалтад оруулах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлон хэллээ.

 
2020.02.04

Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад оруулж байна. Энэхүү вирусын вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтанд орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм. http://mofa.gov.mn/exp/article/entry/2028

Posted by Чүлтэмийн Улаан on Tuesday, February 4, 2020