Research

Гамшгийн бэлэн байдлын сургалт зохион байгуулагдлаа

Биокомбинат УТҮГ-ын гамшгийн бэлэн байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалт зохион байгуулагдлаа. Халдвар хамгааллын хувцсыг халдвартай болон халдварын сэжигтэй эмгэгт материал, мал, амьтантай харьцах, лабораторит ажиллах үед малын эмч, шинжээч, туслах ажилтныг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Халдвар хамгааллын хувцас нь дараах иж бүрдэлтэй байна.

  1. Комбинзон. Ажиллагч хүний биеийн арьс, ажлын хувцасыг биологийн бохирдолоос хамгаална. Комбинзоныг усанд нэвтэрдэггүй материалаар хийсэн байна. Комбинзоны дотуур лабораторийн зориулалт бүхий ажлын хувцас, гутал өмсөнө.
  2. Гутлын углааш. Комбинзон өмссөний дараа углаашыг давхар углаж өмсөнө.
  3. Амны хаалт. Энэ нь амьсгалын замаар халдвар авахаас сэргийлнэ.
  4. Нүдний шил. Нүдний шил нь эмгэгт материал, шингэн зүйл үсрэх зэргээс нүд, нүүрийг хамгаална. Нүдний шил нь нүдний тойронд нягт сууж яг таарсан байх ёстой. Ердийн нүдний шилийг хамгаалалтын шилний оронд хэрэглэхийг хориглоно. Харааны шилэн дээр давхар зүүж болно.
  5. Хормогч. Хормогчийг комбинзон дээрээ өмсөх бөгөөд комбинзоныг гадны элдэв бохирдолоос давхар хамгаална.  
  6. Бээлий. Нэг удаа хэрэглэх зориулалттай. Ариутгаагүй, нитрилээр хийсэн 2 хос бээлий байна. Эдгээр бээлийг давхарлаж өмсөнө.
  7. Нэг удаагийн ариутгалын бодис бүхий алчуур. Гадна талын бээлийг тайлахын өмнө нойтон цаасан алчуураар арчиж бохирдолоос цэвэрлэнэ. Халдваргүйжүүлэх зориулалт бүхий нойтон цаасан алчуур. Эмгэгт материал, шингэнээр бохирдсон байж болох арьс, хувцас тайлсны дараа дотор талын бээлийг халдваргүйжүүлж цэвэрлэхэд ашиглана(этилийн спирт шингээсэн пакетласан байна).
  8. Аюултай хаягдлын уут. Ашигласан халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг энэ уутанд хийж устгах арга хэмжээ авна