Биокомбинат нь Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар бүлгийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.4, МУ Ерөнхий Сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Биокомбинат УТҮГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үндэслэн А44 тоот тушаалын дагуу ажиллаж байна.
Короновирусын эсрэг хүн тус бүр, дор бүрнээ сэргийлнэ үү. Таны эрүүл мэнд бусдын эрүүл мэндээр хязгаарлагддаг.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 206 995 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 2 994 796 д хүрсэн бол 878 828 хүн эдгэрчээ.