Research

ХУУРАЙШУУЛСАН ТЭЖЭЭЛТ ОРЧИН ҮЙЛДВЭРЛЭХ

Биокомбинат УТҮГазар нь олон жилийн туршид вакцин үйлдвэрлэлд хэрэглэгддэг тэжээлт орчин болон зарим орцыг өөрсдөө бэлтгэн хэрэглэдэг онцлогтой. Бэлтгэсэн тэжээлт орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор үхрийн мах, үхрийн элэг, тугалын махны перевар бэлтгэн хуурайшуулах, уламжлалт арга технологийг сайжруулах туршилт судалгааг хийж зарим хуурайшуулсан бүтээгдэхүүнийг вакцин үйлдвэрлэлд туршаад байна.